“НҮБ-ын Бичигтэн болох 10 жил (2003-2012)” –ийн тайланг сонсоно
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 57 дугаар чуулганаар батлагдсан “Бичигтэн болох арван жил:Бүх нийтийн боловсрол 2003-2012 он” тогтоолыг хэрэгжүүлэхээр санаачлагч орны хувьд Монгол улсын Засгийн газар “Бичиг үсгийн үндэсний хөтөлбөр”-ийг 2004 онд батлан гаргасан.
Мэдээллийн алба

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 57 дугаар чуулганаар батлагдсан “Бичигтэн болох арван жил:Бүх нийтийн боловсрол 2003-2012 он” тогтоолыг хэрэгжүүлэхээр санаачлагч орны хувьд Монгол улсын Засгийн газар “Бичиг үсгийн үндэсний хөтөлбөр”-ийг 2004 онд батлан гаргасан. Энэ хүрээнд Монгол Улсаас авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны хэрэгжилтийн үндэсний тайлан хэлэлцүүлгийг өнөөдөр ГХЯ-ны Зөвшилцөл танхимд 14:00 цагаас сонсоно. Уг хэлэлцүүлгийг БШУЯ, ГХЯ, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс болон Насан туршийн боловсролын үндэсний төв хамтран зохион байгуулж байгаа юм байна.
Бичиг үсэг үл мэдэгчгүй, сургууль завсардагчгүй болохын тулд хүүхэд бүрийг хамран сургах асуудлыг тусгайлан хянаж үздэг байх, бичиг үсгийн боловсрол олгох сургалтыг тасралтгүй, чанартай явуулахын тулд төрөөс төсөв санхүүжилтын асуудлыг шийдвэрлэж тодорхой болгох гэх зэрэг санал зөвлөмж “Бичиг үсгийн боловсролын үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн тайланд тусгагджээ.
2013 оны 11 дүгээр сарын 5-20-ны хооронд зохион байгуулагдах ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 37 дугаар чуулганы үеэр дээрх байгууллагууд бичиг үсгийн боловсролын дараагийн тогтоолын төслийг өргөн барихаар бэлтгэж байгаа бөгөөд үүнд эл хэлэлцүүлэг тодорхой үр дүнгээ өгнө гэдэгт зохион байгуулагчид найдаж байгаа гэнэ.
Нэмж хэлэхэд, 1970 онд буюу Бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгахад онцгой гавьяа байгуулсан хүмүүс, байгууллагад олгодог «Крупская »-гийн нэрэмжит ЮНЕСКО-гийн анхны шагналыг БНМАУ-ын ШУА-ын Хэл, утга зохиолын хүрээлэнд хүртсэн нь боловсролын салбарт манай улсын оруулж буй хувь нэмрийг зохих ёсоор үнэлсэн үйл явдал болсон юм.


















