Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Нүдтэй наран тамга" хөгжимт драмын жүжиг Улаанбаатар хотноо тоглогдоно

Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын "Нүдтэй наран тамга" хөгжимт драмын жүжиг Улаанбаатар хотноо тоглогдох гэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Нүдтэй наран тамга" хөгжимт драмын жүжиг Улаанбаатар хотноо тоглогдоно
"Нүдтэй наран тамга" хөгжимт драмын жүжиг Улаанбаатар хотноо тоглогдоно. Зураг: МҮОНРТ

Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын "Нүдтэй наран тамга" хөгжимт драмын жүжиг Улаанбаатар хотноо тоглогдох гэж байна.

Хүүхдийн хөгжил, төлөвшил, хүмүүжилд театрын урлагийн гүйцэтгэх үүрэг оролцоог нэмэгдүүлэх, ирээдүй хойч үе болсон өсвөр залуу үеийг соён гэгээрүүлэх, эх түүх, өв соёлоороо бахархах, эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх зорилгоор Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын "Нүдтэй наран тамга" хөгжимт драмын шинэ жүжиг 2022 оны 6 дугаар сарын 4, 5-нд 19:00 цагт Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт тоглогдоно.

Ташрамд дуулгахад, Зохиолч Б.Цэрэннадмидын "Нүдтэй наран тамга" хөгжимт драмын жүжгийн ерөнхий найруулагчаар Б.Мөнх-Амьдрал, хөгжмийн зохиолчоор Ө.Ариунбаатар, тайзны зураачаар Н.Энхбаяр, хувцасны зураачаар С.Чулуунзаяа, бүжиг, хөдөлгөөний найруулагчаар А.Санчирдорж нар ажилласан юм.

Хуваалцах