“Нүүдэлчин Монгол - 2022” соёлын биет бус өвийн их фестиваль болно
Энэхүү фестивальд 21 аймаг болон нийслэлийг хамруулсан 22 отог оролцож Монгол Улсын биет бус соёлын өвийн 7 ай савд хамаарах 362 өвийг та бүхэнд танилцуулах ажээ.
Мэдээллийн алба

Хүмүүний амьдралын өвөрмөц төрх, зан үйл, хөгжил дэвшлийн нэгэн илэрхийлэл болсон соёлын биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, үр хойчдоо өвлүүлэн үлдээх зорилго бүхий Монгол Улсын соёлын биет бус өвийн “Нүүдэлчин Монгол – 2022” фестиваль зохион байгуулагдах гэж байна.
Энэхүү фестивальд 21 аймаг болон нийслэлийг хамруулсан 22 отог оролцож Монгол Улсын биет бус соёлын өвийн 7 ай савд хамаарах 362 өвийг танилцуулах ажээ.
“Нүүдэлчин Монгол - 2022” соёлын биет бус өвийн их наадмыг Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар хамтран энэ сарын 12-14-ний өдрүүдэд “Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар”-т зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.


















