Нүүдэлчин монгол фестивалд зориулсан бөхийн барилдаан болно
Соёлын яамнаас зохион байгуулж байгаа Соёлын биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх зорилго бүхий Нүүдэлчин монгол фестиваль наймдугаар сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Налайх дүүргийн Налайхын голд болох бөгөөд тус фестивалд зориулсан У
Мэдээллийн алба

Соёлын яамнаас зохион байгуулж байгаа Соёлын биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх зорилго бүхий Нүүдэлчин монгол фестиваль наймдугаар сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Налайх дүүргийн
Налайхын голд болох бөгөөд тус фестивалд зориулсан Улс, аймгийн алдар цолтой хүчит 64 бөхийн барилдаан наймдугаар сарын 19-нд 10:00 цагаас эхэлнэ.
Түрүү бөх нь 2.000.000 төгрөгийн бай гардана.
Мөн өсвөрийн 32 бөхийн барилдаантай. Түрүү бөх 500.000 төгрөгийн шагналтай. Өсвөрт 10-13, 14-16 насны хүүхдүүд барилдана.
Барилдах бөхчүүдийг барилдаан болох газар буюу Налайхын голд тус өдрийн 09:00 цагаас бүртгэнэ.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО


















