Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Соёл, спорт

"Нүүрэнтэйн их хурд-2023” хаврын бүсийн уралдаан болно

Үүнд их нас, соёолон, хязаалан насны морьд уралдах бөгөөд бүртгэл Багануур дүүргийн хурдан морь барианы газарт чипээр баталгаажуулагдах аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Нүүрэнтэйн их хурд-2023” хаврын бүсийн уралдаан болно
"Нүүрэнтэйн их хурд-2023” хаврын бүсийн уралдаан болно. Зураг: МҮОНРТ

"Нүүрэнтэйн их хурд-2023” хаврын бүсийн уралдаан энэ сарын 5-нд Багануур дүүрэгт зохион байгуулагдах гэж байна.

Тус уралдаанд 22 дахь жилдээ болох гэж байгаа бөгөөд зөвхөн Монгол морьд уралдах аж. Энэ жилийн уралдааныг аймгийн алдарт уяач Б.Сэрээтэр, О.Галтмаа, Э.Эрдэнэбат нарын нэрэмжит болгон зарлажээ.

Үүнд их нас, соёолон, хязаалан насны морьд уралдах бөгөөд бүртгэл Багануур дүүргийн хурдан морь барианы газарт чипээр баталгаажуулагдах аж.

Ерөнхий зохион байгуулагчаар МҮМУ-ны Багануур Бага-Хэнтий бүс уяачдын холбоо ажиллаж байна.

Хуваалцах