"Нүүрэнтэйн их хурд-2023” уралдаанд н.Төмөрсүхийн хул морь түрүүллээ
Тус уралдаан 22 дахь жилдээ болж байгаа бөгөөд зөвхөн Монгол морьд уралдаж буй юм. Энэ жилийн уралдааныг аймгийн алдарт уяач Б.Сэрээтэр, О.Галтмаа, Э.Эрдэнэбат нарын нэрэмжит болгож байна.
Мэдээллийн алба

"Нүүрэнтэйн их хурд-2023” хаврын бүсийн уралдаан өнөөдөр Багануур дүүрэгт зохион байгуулагдаж байна.
Дөнгөж сая их насны морьдын уралдаан болсон бөгөөд Төв аймгийн Мөнгөнморьт сумын уяач н.Төмөрсүхийн хул түрүүлж, Дундговь аймгийн Баянжаргалан сумын харьяат, аймгийн алдарт уяач А.Оюундэлгэрийн цавьдар аман хүзүүдэж, айргийн гуравт Завхан аймгийн Нөмрөг сумын уяач, Нийслэлийн алдарт уяач Амарсанаагийн туулай хээр, айргийн дөрөвт Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат, аймгийн алдарт уяач Г.Баадайгийн хээр, айргийн тавд Төв аймгийн Баяндэлгэр сумын уяач С.Мөнгөнбаярын хар хурдаллаа.
Тус уралдаан 22 дахь жилдээ болж байгаа бөгөөд зөвхөн Монгол морьд уралдаж буй юм. Энэ жилийн уралдааныг аймгийн алдарт уяач Б.Сэрээтэр, О.Галтмаа, Э.Эрдэнэбат нарын нэрэмжит болгож байна.
Энэхүү наадамд их нас, соёолон, хязаалан насны морьд уралдах бөгөөд ерөнхий зохион байгуулагчаар МҮМУ-ны Багануур Бага-Хэнтий бүс уяачдын холбоо ажиллаж байна.


















