Нүүрсний бичил уурхайн нурангид дарагдсан 2 хүнийг аврах ажиллагаа үргэлжилж байна
ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийн алба хаагчид үүрийн 4 цаг 10 минутанд очиж, аврах ажиллагааг эхлүүлжээ.
Мэдээллийн алба

Налайх дүүрэгт иргэн Батболдын сэргээн ашиглаж байгаа нүүрсний бичил уурхайн 35 градусын налуу амны 120 метрийн гүнд нурал үүсч хувиараа нүүрс олборлогч 2 иргэн нүүрсэнд дарагдсан тухай дуудлагыг 11-р сарын 16-ны үүрийн 04 цаг 2 минутанд Онцгой байдлын газар хүлээн авсан байна. ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийн алба хаагчид үүрийн 4 цаг 10 минутанд очиж, аврах ажиллагааг эхлүүлжээ.
Өнөө өглөөний 7 цаг 33 минутын байдлаар иргэн Отгонбаяр, Энхтөр нар нурангид дарагдаж, нас барсан эсэх нь тодорхойгүй байна. Осол болсон мөргөцөгт нуралт дахин үүссэн, маш давчуу орон зайд аврах ажиллагааг үргэлжлүүлж байна гэсэн мэдээллийг Онцгой байдлын газраас өгч байна.


















