Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нөөшилсөн, даршилсан бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд шалгалт хийжээ

Өнөөдөр НМХГ-аас нөөшилсөн, даршилсан бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд хийсэн хяналт шалгалтынхаа дүнг танилцууллаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нөөшилсөн, даршилсан бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд шалгалт хийжээ
Нөөшилсөн, даршилсан бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд шалгалт хийжээ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр НМХГ-аас нөөшилсөн, даршилсан бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд хийсэн хяналт шалгалтынхаа дүнг танилцууллаа.

Шалгалтад их буюу дунд эрсдэлтэй дүгнэгдсэн 13 үйлдвэрийг хамруусан бөгөөд шалгалтаар үйлдвэрүүдэд савласан бүтээгдэхүүний шошго дээр үйлдвэрлэгчийн хаяг тодорхойгүй, тэжээллэг чанар, гаж нөлөө тавигдаагүй, хүнсний нэмэлтийн болон органик хүнсний тэмдэг тэмдэглэгээгүй, барилгаа шинээр барих, өргөтгөхдөө зураг төслөө эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хянан баталгаажуулаагүйгээс үйлдвэрлэлийн онцлогт тохирсон шаардагдах өрөө, тасалгаа талбайгүй, технологийн урсгал буруу, түүхий эд нь дагалдах бичиг баримтгүй, хадгалалтад хяналт тавьж бүртгэгдээгүй, температурын горимыг бүрэн тусгаагүй, дүрэм журмын талаарх мэдлэг дутмаг зэрэг нийтлэг зөрчил илэрчээ.

Дээрх зөрчил илэрсэн үйлдвэрүүдэд туршлага солилцуулах чиглэлээр үзүүлэх сургалт зохион байгуулж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгсөн байна.

Хуваалцах