Нөөцийн махыг 12 сарын сүүлчээр худалдаанд гаргана
Манай улс энэ жил 14 мянган тонн мах нөөцөлсөн.
Мэдээллийн алба

Манай улс энэ жил 14 мянган тонн мах нөөцөлсөн. Харин нөөцийн махыг 12 дугаар сарын 25-наас эхлүүлэхээр шийдвэрлэжээ. Ингэхдээ өмнө нь байгуулсан гэрээт 350 цэгээр борлуулах аж. Улаанбаатар хотын хэрэглэгчдэд 12 мянган тонн махыг “Эй Эн Ди Эм”, “Баатрууд тэнгэр” компани, Дархан-Уул аймгийн 1000 тонн махыг “Дархан меат фүүдс”, Орхон аймгийн 1000 тонн махыг “Эрдмит” компани шалгарсан байна. Өнгөрсөн жилийн нөөцийн махыг оройтож худалдаанд гаргасан нь борлуулалта д нөлөөлсөн учраас энэ жил ийнхүү эртнээс худалдаалахаар шийдвэрлэжээ. Түүнчлэн өмнөх жилүүдэд нөөцийн гулууз махыг гудамжинд машин дээрээс зардаг байсныг болиулж энэ жилээс хүнсний захуудын нөөцийн мах борлуулах цэгээр борлуулахаар болжээ.


















