Нярайн скрининг оношилгооны төвтэй болсноор өдөрт 350 гаруй сорьцыг шинжлэх боломжтой болжээ
Нярайн скрининг оношилгооны төвтэй болсноор өдөрт 350 гаруй сорьцыг шинжлэх боломжтой болжээ.
Мэдээллийн алба

Нэгдүгээр сарын 30-нд АШУҮИС-ийн төв эмнэлэгт нярайн скрининг оношилгооны төв нээгдсэн. Энэ төв нь төрсөн нярай бүрийг эмчилгээнд бүрэн хамруулах хүчин чадалтай бөгөөд 5-7 төрлийн эмгэгийг илрүүлэх зорилт тавьж байгаа юм.
Нярайн скрининг оношилгооны төвийг олон улсын донор байгууллагын тусламжтайгаар нээсэн. Эхний ээлжинд 9 мянга гаруй нярайг үнэ төлбөргүй шинжилгээнд хамруулна гэж АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар ярилаа.
Mongolian National Radio · Нярайн скрининг оношилгооны төвтэй болсноор өдөрт 350 гаруй сорьцыг шинжлэх боломжтой болжээ
Энэ төрлийн шинжилгээнд төрсөн нярай бүрийг 100 хувь хамруулснаар жил тутам 350-400 орчим хүүхдийг хөгжлийн бэрхшээлээс сэргийлэх боломжтой юм.


















