Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Нью Йорк хотын багууд учраа таарлаа

Нью Йорк хотын багуудын түүхэн дэх хоорондын 287 дахь удаагийн тоглолт өнөөдөр болж, 20 мянга хоккейн хорхойтнууд үзэж сонирхжээ.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нью Йорк хотын багууд учраа таарлаа
Нью Йорк хотын багууд учраа таарлаа. Зураг: МҮОНРТ

Нью Йорк хотын багуудын түүхэн дэх хоорондын 287 дахь удаагийн тоглолт өнөөдөр болж, 20 мянга хоккейн хорхойтнууд үзэж сонирхжээ. Нью Йорк хотын “Айлендерс” баг улирлыг тун тааруу амжилттай үргэлжлүүлж байсан ч энэ өдрийн тоглолтыг тун эрч хүчтэй эхлүүлж, шилдэг тоглолтоо үзүүлж байсан. Тэднээс Скотт Мэйфилд, Джейсон Чимера, Эндрю Лэдд, Жон Таварес нар тус бүр нэг гоолыг оруулж, өрсөлдөгчөө үндсэн цагт 4:2-ын харьцаатай хожжээ. Багийн шилдэг довтлогч Жон Таварес улирал эхлээд 25 тоглолтод оролцохдоо 20 оноо аваад байна. Өөрөөр хэлбэл Жон Таварес 7 гоол оруулж, 13 гоолын дамжуулалт өгчээ. Тэгвэл “Рейнжерс”-ээс Жимми Веси, Марк Стаал нар тус бүр нэг шайбыг “Айлендерс”-ын хаалганд оруулсан юм. “Нью Йорк Айлендерс” улирлын эхний 25 тоглолтын дараах байдлаар 25 оноотойгоор дорнод бүсийн сүүлийн байрт бичигдэж байна. Харин “Нью Йорк Рейнжерс” 27 тоглолтоос 17 хожиж, 35 оноотой энэ бүсийн 3-р байрт улирлыг үргэлжлүүлж байгаа юм. Энэ хоёр баг 1972 оноос хойш Нью Йорк хотын төлөө өрсөлдөж байна.

Хуваалцах