О.Анужин “Dance To The Rhytm Of Shanghai” тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
Энэ тэмцээнд 16 орны 73 бүжигчин оролцсон бөгөөд Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Алтанхуяг урилгаар оролцсон байна.
Мэдээллийн алба

Олон улсын “Dance To The Rhytm Of Shanghai” тэмцээнд манай улсаас Олон улсын балетын анхдугаар тэмцээний гранпри шагналт, залуу гавьяат О.Анужин, УДБЭТ-ийн бүжигчин Ц.Хишигжаргал нар оролцож О.Анужин хүрэл медаль хүртлээ.
Энэ тэмцээнд 16 орны 73 бүжигчин оролцсон бөгөөд Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Алтанхуяг урилгаар оролцсон байна.
Тэмцээний шагнал нийт 50 мянган ам.доллар бөгөөд есөн шүүгч ажиллажээ.
Өдгөө 23 настай О.Анужин нь 10 настайгаасаа балетаар хичээллэсэн бөгөөд БНСУ-ын “Korea International Ballet-2018” наадамд ялж, Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртсэн юм.


















