Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Соёл урлаг, спорт

О.Бямба-Эрдэнэ маргааш хүрэл медалийн төлөө тулалдана

Их Британийн Ливерпүүл хотод сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 4-14-ний өдрүүдэд болж байгаа

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
О.Бямба-Эрдэнэ маргааш хүрэл медалийн төлөө тулалдана
О.Бямба-Эрдэнэ маргааш хүрэл медалийн төлөө тулалдана. Зураг: МҮОНРТ

Их Британийн Ливерпүүл хотод сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 4-14-ний өдрүүдэд болж байгаа бөгөөд 66 орны нийт 540 (эрэгтэй 327, эмэгтэй 213) тамирчин өрсөлдөж байна.

Харин манай улс тус тэмцээнд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч О.Батхүү, Ж.Еркин, Рубeн Пинейро Санчес нарын удирдлага дор эрэгтэй тав, эмэгтэй таван тамирчинаа илгээсэн билээ.

Тэднээс эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд О.Бямба-Эрдэнэ маргааш хүрэл медалийн төлөө рингэний эзэн орны тамирчин Камара Оделтэй тулалдахаар шалгарлаа.

Хэрэв О.Бямба-Эрдэнэ маргаашийн учраагаа ялсан тохиолдолд Монголын боксчдын ДАШТ-ий 17 дахь медалийн эзэн болно гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

Хуваалцах