О.Дархижав хүндийн өргөлтийн ААШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
76 кг-ын жингийн огцом өргөлтийн төрөлд Үндэсний шигшээ багийн тамирчин О.Дархижав 98 кг-ыг өргөснөөр мөнгөн медаль хүртэж, нийлбэр дүнгээр дөрөвдүгээр байр эзэлжээ.
Мэдээллийн алба

Хүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Бахрейн улсын Манама хотод үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн 50, эмэгтэйчүүдийн 31 дэх удаагийн тус тэмцээнд Монгол Улсаас дөрвөн тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд өчигдөр 76 кг-ын жингийн огцом өргөлтийн төрөлд Үндэсний шигшээ багийн тамирчин О.Дархижав 98 кг-ыг өргөснөөр мөнгөн медаль хүртэж, нийлбэр дүнгээр дөрөвдүгээр байр эзэлжээ.
Ташрамд дуулгахад, тус тэмцээнээс Э.Энхтамир жиндээ огцом өргөлтийн төрөлд мөнгөн медаль, Г.Ануужин огцом өргөлтөөр хүрэл, нийлбэр дүнгээр мөн хүрэл медаль хүртсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Харин гавьяат тамирчин М.Анхцэцэг өнөөдөр тэмцээндээ орно.


















