О.Дөлгөөн гол дүр бүтээжээ
Түүний хувьд өмнө нь “U film” студийн уран бүтээлчид, жүжигчин СТА Г.Ундармаагийн найруулсан “Single Ladys” киноны гурван ангид тоглосон.
Мэдээллийн алба

“Хувьсал” продакшны зургаа дахь дэлгэцийн бүтээл “Тэнгэрээс буусан од” уран сайхны кино тун удахгүй нээлтээ хийх гэж байна.
Уг киноны гол дүрд өдгөө АНУ-ын урлагийн сургуульд суралцаж буй жүжигчин О.Дөлгөөн тогложээ.
Түүний хувьд өмнө нь “U film” студийн уран бүтээлчид, жүжигчин СТА Г.Ундармаагийн найруулсан “Single Ladys” киноны гурван ангид тоглосон.
Энэ удаа “Хувьсал” продакшны ааштай, авьяастай найруулагч гэгдэх Монгол Улсын гавьяат жүжигчин У.Уранчимэгийн ерөнхий найруулагчаар ажилласан хайр, уучлалын тухай өгүүлэх кинонд гол дүр бүтээжээ.


















