Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

О.Есүгэн дэлхийн аваргын V байрт шалгарлаа

Монголын хоёр боксчин дэлхийн аваргын медалийн төлөө өрсөлдсөн. Тэднээс 54 кг-д О.Есүгэн хүрэл медалийн төлөө Таиландын тамирчин Прийдакамон Тинтбтайтай тулалдлаа.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
О.Есүгэн дэлхийн аваргын V байрт шалгарлаа
О.Есүгэн дэлхийн аваргын V байрт шалгарлаа. Зураг: МҮОНРТ

Боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ДАШТ Турк улсын Истанбул хотод үргэлжилж байна. Тус тэмцээнд Монгол Улсаас Б.Пүрэв-Очир, Т.Чулуунтөмөр, С.Баттулга дасгалжуулагчийн удирдлага дор 10 тамирчин оролцож байгаа билээ.

Өчигдөр Монголын хоёр боксчин дэлхийн аваргын медалийн төлөө өрсөлдсөн. Тэднээс 54 кг-д О.Есүгэн хүрэл медалийн төлөө Таиландын тамирчин Прийдакамон Тинтбтайтай тулалдлаа.

Эл тоглолтод О.Есүгэн өрсөлдөгчдөө 3:2-оор ялагдан, V байрт шалгарлаа. Ийн Монголын тамирчдаас О.Есүгэн, М.Намуун нар ДАШТ-д V байрт шалгарсан амжилттайгаар тэмцээнээ дуусгалаа.

Хуваалцах