Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Соёл, спорт

О.Есүгэн шөвгийн наймд шалгарлаа

Дээрх тэмцээн тус хотын 6000 хүний суудалтай “Jadhav indoor Hall” спорт цогцолборт явагдаж байгаа юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
О.Есүгэн шөвгийн наймд шалгарлаа
О.Есүгэн шөвгийн наймд шалгарлаа. Зураг: МҮОНРТ

Энэтхэг улсын нийслэл Шинэ Дели хотод сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байгаа билээ.

Дээрх тэмцээн тус хотын 6000 хүний суудалтай “Jadhav indoor Hall” спорт цогцолборт явагдаж байгаа юм.

Монгол Улсын тамирчин О.Есүгэн -52 кг-ын жинд Мозамбикийн боксчин Элена Багаотой өрсөлдөж, хүнд цохилтоор ялан шөвгийн наймд шалгарлаа.

Хуваалцах