Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

О.Гүндэгмаа "Дэлхийн цом"-оос мөнгөн медаль хүртлээ

"Дэлхийн цом"-ын финалын тэмцээнд манай улсаас МУГТ, Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмээ, ОХУМ О.Янжинлхам нар уригдсан.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
О.Гүндэгмаа "Дэлхийн цом"-оос мөнгөн медаль хүртлээ
О.Гүндэгмаа "Дэлхийн цом"-оос мөнгөн медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

"Дэлхийн цом"-ын финалын тэмцээнд манай улсаас МУГТ, Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмээ, ОХУМ О.Янжинлхам нар уригдсан. Дэлхийн буудагчдын чансааг тэргүүлэгч шилдэг 11 мэргэн бууч өрсөлдсөнөөс дасгалын төрөлдөө 583 оноогоор финалд шалгарч, хагас шигшээд 21 оноо авснаар аваргын төлөө буудах эрхтэй болсон байна. Алтан медалийн төлөөх буудлагад Германы буудагч, "Дэлхийн цом"-ын аварга Моника Каршч 7:3-аар түрүүлж, О.Гүндэгмээ мөнгөн медаль, Хятадын буудагч, Дэлхийн аварга, Азийн наадмын аварга Зиан Жинзин хүрэл медаль хүртсэн байна.

Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа өмнө нь "Дэлхийн цом"-ын финалын тэмцээнээс нэг алт, гурван хүрэл медаль хүртэж байсан бол ийнхүү анх удаа мөнгөн медалийн эзэн боллоо.

Хуваалцах