Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

О.Гүндэгмаа тэргүүтэй буучид “Дэлхийн цом”-д өрсөлдөнө

Харин урт бууны төрөлд “Рио-2016” олимпийн наадам эх орноо төлөөлсөн Г.Нандинцэцэг, Азийн наадмын аварга Ч.Нарантуяа нар өрсөлдөнө.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
О.Гүндэгмаа тэргүүтэй буучид “Дэлхийн цом”-д өрсөлдөнө
О.Гүндэгмаа тэргүүтэй буучид “Дэлхийн цом”-д өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

Германы Мюнхен хотноо энэ сарын 22-нд буудлага спортын “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээн эхлэх бөгөөд үүнд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт О.Гүндэгмаа тэргүүтэй манай баг тамирчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно.

Тэднийг дасгалжуулагч Л.Ундралбат, Ж.Ганхуяг нар ахалж явна. Тэмцээний эмэгтэйчүүдийн гар бууны төрөлд О.Гүндэгмаа болон Азийн аварга Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг нар цэц сорих аж.

Харин урт бууны төрөлд “Рио-2016” олимпийн наадам эх орноо төлөөлсөн Г.Нандинцэцэг, Азийн наадмын аварга Ч.Нарантуяа нар өрсөлдөнө.

Эрэгтэй буучдаас Н.Баяраа урт бууны төрөлд мэргэнээ сорих бол Э.Даваахүү гар буугаар цэц мэргэнээ сорино.

Хуваалцах