О.Хангай Улсын их баяр наадамдаа түрүүллээ
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн
Мэдээллийн алба

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Улсын баяр наадамд Ховд аймгийн Буянт сумын харьяат, Улсын харцага О.Хангай арав даван түрүүлж, Улсын аварга цолын болзол хангалаа.
Сэлэнгэ аймгийн Цагаануур сумын харьяат, Улсын харцага Б.Орхонбаяр ес даван үзүүрлэж, Улсын арслан цолын болзол хангалаа. Энэ жилийн Үндэсний их баяр наадам ийнхүү Улсын аварга, Улсын арслан шинээр төрсөн өргөн дэлгэр наадам боллоо.


















