О.Магнай огцрох болсон шалтгаанаа тайлбарлана
Тэрбээр сөрөг хүчингүй Засгийн газрын Шадар сайдтай хамтарч ажиллах боломжгүй хэмээсэн юм.
Мэдээллийн алба

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай өнөөдөр 12.00 цагаас "Өдрийн сонин"-ы байранд сэтгүүлчидтэй нээлттэй уулзалт хийхээр болжээ. Тэрбээр өнгөрсөн даваа гарагт ажлаа хүлээлгэж өгөх болсноо албан ёсоор мэдэгдсэн. Учир нь сөрөг хүчингүй Засгийн газрын Шадар сайдтай хамтарч ажиллах боломжгүй хэмээсэн юм. Тэгвэл тэрбээр өнөөдөр огцрох болсон шалтгаанаа тайлбарлаж, олны анхаарал татсан асуудлуудаар байр сууриа илэрхийлэх гэнэ.


















