О.Магнай уучлал гуйж байна
ШӨХТГ-ын дарга О.Магнай хичээлийн шинэ жил дөхсөн ид ачалалтай үед таксины үнийг нэмнэ гэж иргэдийн бухимдлыг дэвэргэсэн. Харин тэрбээр дөнгөж сая хэвлэлийн бага хурал хийж иргэдээсээ уучлалт гуйлаа.
Мэдээллийн алба

ШӨХТГ-ын дарга О.Магнай хичээлийн шинэ жил дөхсөн ид ачалалтай үед таксины үнийг нэмнэ гэж иргэдийн бухимдлыг дэвэргэсэн. Харин тэрбээр дөнгөж сая хэвлэлийн бага хурал хийж иргэдээсээ уучлалт гуйлаа.
Хурлын үеэр О.Магнай “Иргэд шинэчлэлтэд бэлэн биш байна. Таксины үнийг нэмэгдэнэ гэж яаран мэдэгдэл хийсэндээ албан ёсоор уучлалт гуйж байна. 9 сард такси үйлчилгээний компаниуд тавьсан шаардлагыг биелүүлж, үйлчилгээгээ сайжруулна. Гэхдээ үнэ нь нэмэгдэхгүй. Миний мэдэгдэл цаг үеэ олоогүй буруу шийдвэр байжээ” гэлээ.
Ам алдвал барьж болдоггүй гэдэг дээ. О.Магнай дарга хэдий ингэж мэдэгдсэн ч таксинууд эхний мэдэгдлийн сургаар л үнээ нэмчихсэн шүү дээ.


















