Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

О.Насанбурмаа хүрэл медалийн төлөө Киргизстаны тамирчинд ялагдлаа

О.Насанбурмаа шөвгийн наймд Японы тамирчин Хироэ Минагавад оноогоор цэвэр ялагдаж, дагах барилдаан ийнхүү хийсэн юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
О.Насанбурмаа хүрэл медалийн төлөө Киргизстаны тамирчинд ялагдлаа
О.Насанбурмаа хүрэл медалийн төлөө Киргизстаны тамирчинд ялагдлаа. Зураг: МҮОНРТ

18 дахь удаагийн Азийн наадмын Монголын багийн найм дахь буюу хүрэл медалийн төлөө чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд хүч үзсэн Монгол Улсын гавьяат тамирчин О.Насанбурмаа Киргизстаны залуу тамирчин Айпер Медет Кызыд ялагдав.

О.Насанбурмаа шөвгийн наймд Японы тамирчин Хироэ Минагавад оноогоор цэвэр ялагдаж, дагах барилдаан ийнхүү хийсэн юм.

ДАШТ-ээс гурван хүрэл медаль хүртэж байсан О.Насанбурмааг хашир туршлагатай тул ямар ч нэг медаль зүүх нь тодорхой хэмээн бөх сонирхогчид ярилцаж байв.

Хуваалцах