Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

О.Насанбурмаа олимпийн эрх авч хүрэл медалийн төлөө барилдаанд шалгарлаа

АНУ-ын Лас-Вегас хотын “The Orleans Arena” спортын ордонд ДАШТ ид үргэлжилж байна. Өчигдөр эхэлсэн эмэгтэй 48, 53, 69 кг, сонгомол барилдааны 85 кг жингийн медалийн барилдаан удахгүй эхлэх гэж байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
О.Насанбурмаа олимпийн эрх авч хүрэл медалийн төлөө барилдаанд шалгарлаа
О.Насанбурмаа олимпийн эрх авч хүрэл медалийн төлөө барилдаанд шалгарлаа. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Лас-Вегас хотын “The Orleans Arena” спортын ордонд ДАШТ ид үргэлжилж байна. Өчигдөр эхэлсэн эмэгтэй 48, 53, 69 кг, сонгомол барилдааны 85 кг жингийн медалийн барилдаан удахгүй эхлэх гэж байна.

Манай 3 бөх дэвжээнд гарснаас Гавьяат тамирчин О.Насанбурмаа 69 кг-ын жинд нэгдүгээр тойрогт унгарын бөх Ванесса Элизабет Вильсоныг 7:0, 6:0, хоёрдугаар тойрогт польшийн бөх Агнесса Вьежчик Кордусыг 10:6, гуравдугаар тойрогт казахстаны бөх Эльмира Сыздыковаг 8:6 онооны харьцаагаар ялж “Рио-де-Жанейро-2016” олимпийн наадамд барилдах эрхийг манай эмэгтэй бөхчүүдээс хамгийн түрүүнд авлаа.“Лондон-2012” олимпийн наадамд эрхийг мөн авч байсан билээ. Хагас шигшээ барилдаанд хятадын бөх Фенг Зхоуд З 4:6, 0:8 онооны харьцаагаар ялагджээ. О.Насанбурмаа нь хүрэл медалийн төлөө японы бөх Сара Дошотой өрсөлдөнө, тэрбээр ДАШТ-ний 4 дэх хүрэл медалийн төлөө барилдана. Энэ жинд шувтаргын барилдаанд оросын бөх, олимпийн аварга Н.Воробьёва, хятадын бөх Фенг Зхоу нар, нөгөө хүрэл медалийн төлөө ХБНГУ-ын бөх, дэлхийн аварга Алёна Фокина, шведийн бөх, дэлхийн аварга Анна Ева Мария Франссон нар барилдана.

48 кг-нд зодоглосон олон улсын хэмжээний мастер Э.Нарангэрэл нэгдүгээр тойрогт маш хэцүү өрсөлдөгч таарч японы бөх, дэлхийн 3 удаагийн аварга Э.Тосакад 0:10 хожигдож дагах барилдаанд английн бөх Яна Стадникийг 9:8 онооны харьцаагаар хожсон ч дараа нь оросын бөх Валентина Исламовад 0:10 онооны харьцаагаар өвдөг шорооджээ. Энэ жинд алтан медалийн төлөө японы бөх Э.Тосака, азербайжаны бөх Мария Стадник, хүрэл медалийн төлөө барилдаанд оросын бөх Валентина Исламова, канадын бөх Женивьева Моррисон нар, хятадын бөх Хью Ли, голландын бөх Жессика Корнелия Блашка нар өрсөлдөнө.

53 кг-ын жинд зодоглосон олон улсын хэмжээний мастер Д.Отгонцэцэг нэгдүгээр тойрогт польшийн бөх Катарзина Кравчукийг 9:4, хоёрдугаар тойрогт мексикийн бөх Алма Жане Валесияг 12:10 онооны харьцаагаар ялж гуравдугаар тойрогт хятадын бөх Хью Чин Зхонгтой барилдаж 3:5 онооны харьцаагаар ялагджээ. Хагас шигшээ барилдаанд хятадын бөх нь шведийн бөх София Маттссонд цэвэр хожигдсоноор манай бөхөд цааш барилдах боломж олдсонгүй.

Энэ жинд алтан медалийн төлөө барилдаанд олимпийн 3 удаагийн аварга Саори Ёшида, шведийн бөх София Маттссон, хүрэл медалийн төлөө нигерийн бөх Одинауо Адекуороуе, хятадын бөх Хью Чин Зхонг нар, азербайжаны бөх Анжела Дороган, БНАСАУ-ын бөх Муёнг Сук нар барилдах болжээ.

МЧБХ

Хуваалцах