Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

О.Насанбурмаа улсын аваргын найм, Ш.Түмэнцэцэг зургаа дахь түрүүгээ хүртлээ

Тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 50, 57, 68, 72 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорлоо.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
О.Насанбурмаа улсын аваргын найм, Ш.Түмэнцэцэг зургаа дахь түрүүгээ хүртлээ
О.Насанбурмаа улсын аваргын найм, Ш.Түмэнцэцэг зургаа дахь түрүүгээ хүртлээ. Зураг: МҮОНРТ

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Орхон аймгийн “Хангарьд” спортын ордонд үргэлжлэн явагдаж байна. Уг тэмцээн нь Монгол бөх олимпийн наадмаас анх медаль хүртсэний 50, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 40 жилийн ойн нэрэмжит хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм.

Тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 50, 57, 68, 72 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорлоо.

Дэвжээнд гарсан шилдэг бөхчүүдээс дэлхийн аваргын гурван хүрэл медальт, гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа 72 кг-д, Азийн аваргын мөнгө, хүрэл медальт Ш.Түмэнцэцэг 68 кг-д түрүүллээ. Мөн “Сомбатхей 2011” өсвөрийн ДАШТ-ий мөнгө, “Загреб-2014” залуучуудын ДАШТ, “U 23” ДАШТ-ий алтан медальт Алтанцэцэгийн Батцэцэг 57 кг-д аваргын алтан медалийг зүүв.

О.Насанбурмаа улсын аваргын найм, Ш.Түмэнцэцэг зургаа дахь түрүүгээ ийнхүү хүртлээ.

ДҮН:

ЭМЭГТЭЙ:

50 кг: (15 бөх)

  • Алтан медаль: Э.Нарангэрэл (Хангарьд)

  • Мөнгөн медаль: Ц.Намуунцэцэг (Хасумегастарс)

  • Хүрэл медаль: С.Энхтунгалаг (Төгс), Н.Анударь (Аврагч)

57 кг: (12 бөх)

  • Алтан медаль: А.Батцэцэг (Хасумегастарс)

  • Мөнгөн медаль: Б.Энхтүвшин (Аврагч)

  • Хүрэл медаль: П.Шинэхүү (Алдар), Б.Болортуяа (Женко)

68 кг: \7 бөх\

  • Алтан медаль: Ш.Түмэнцэцэг (Хилчин)

  • Мөнгөн медаль: М.Хишигмаа (Хүч)

  • Хүрэл медаль: Х.Мөнхтуяа (Цастын барс), Э.Даваанасан (Алдар)

72 кг: (11 бөх)

  • Алтан медаль: О.Насанбурмаа (Женко)

  • Мөнгөн медаль: З.Болортунгалаг (Хангай хайрхан)

  • Хүрэл медаль: Б.Даваацэрэн (Аваргууд), П.Номин-Эрдэнэ (Алдар)

Хуваалцах