Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

О.Оюунтуяа, З.Болортунгалаг нар хүрэл медалийн төлөө хүч үзнэ

О.Оюунтуяа Солонгосын бөхийг цэвэр ялж хагас шигшээд Японы Аяака Итод 10:2-ээр хожигдож яваад цэвэр ялагдав.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
О.Оюунтуяа, З.Болортунгалаг нар хүрэл медалийн төлөө хүч үзнэ
О.Оюунтуяа, З.Болортунгалаг нар хүрэл медалийн төлөө хүч үзнэ. Зураг: МҮОНРТ

Чөлөөт бөхийн ААШТ-ий хоёр дахь өдрийн барилдаанд эмэгтэйчүүдийн 60 кг-д О.Оюунтуяа, 69 кг-д З.Болортунгалаг нар хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.

О.Оюунтуяа Солонгосын бөхийг цэвэр ялж хагас шигшээд Японы Аяака Итод 10:2-ээр хожигдож яваад цэвэр ялагдав. Ингэснээр хүрэл медалийн төлөө Вьетнамын бөх Ти Хуон Даотой оноолт таараад байна. З.Болортунгалагийн хувьд эхний тойрогтоо Тайванийн Вен Линг Ченийг цэвэр ялж, хагас шигшээд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Японы тамирчин Сара Дошопод 17:6-аар ялагдсанаар хүрэл медалийн төлөө БНСУ-ын бөхтэй учраа таарав.

Хуваалцах