О.Пүрэвбаатарын нэрэмжит залуучуудын хөнгөн жингийн цомын тэмцээн болно
Тэрбээр өдгөө чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж буй.
Мэдээллийн алба

Монгол Улсын зургаан удаагийн аварга, гавьяат тамирчин Оюунбилэгийн Пүрэвбаатарын нэрэмжит залуучуудын хөнгөн жингийн цомын тэмцээн энэ сарын 30-нд Спортын төв ордонд болно. Тус тэмцээн 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.
О.Пүрэвбаатар нь “Софи-2001”, “Тегеран-2002” ДАШТ-ий мөнгө, 2002 оны Дэлхийн цомын хүрэл, “Бусан-2002” Азийн наадмын алт, “Бангкок-1998”-ын мөнгөн медальт, 1997 оны Азийн АШТ болон Зүүн Азийн наадмын аварга, Иван Ярыгиний “Алтан Гранпри”, Тусгаар тогтнолын цом, Александр Медведь, Дан Колов, Борис Будаев, Лайпцег, Акрополис, Рожу Кулоны ОУТ-ий аварга, “Монгол говь” ОУТ-ий тав, Монгол Улсын зургаан удаагийн аварга болсон шилдэг тамирчин.
Тэрбээр өдгөө чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж буй.


















