О.Цэцэнцэнгэл Гран-при тэмцээнээс хүрэл медаль хүртжээ
Монголын жүдочдын дараагийн зодоглох тэмцээн буюу Парисын “Их дуулга” хоёрдугаар сарын 3-5-нд Франц улсад болно.
Мэдээллийн алба

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны 2023 оны хамгийн эхний тэмцээн энэ сарын 27-29-нд Португал улсын Алмада хотод болсон. Португал улсын татамид Монгол Улсаас залуу тамирчдаас бүрдсэн эрэгтэй 8, эмэгтэй 9 жүдоч дэлхийн шилдгүүдтэй өрсөлдсөн билээ. Ийн эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд үндэсний шигшээ баг, "Женко" клубийн тамирчин ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл хүрэл медалийн эзэн болсон байна.
Ташрамд дуулгахад, Монголын жүдочдын дараагийн зодоглох тэмцээн буюу Парисын “Их дуулга” хоёрдугаар сарын 3-5-нд Франц улсад болно.


















