О.Үйтүмэн медалийн төлөө шалгарсан ч Германы бөхөд ялагдлаа
Дэлхийн цэргийнхний наадмын эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр эхэлнэ.
Мэдээллийн алба

БНХАУ-ын Үхань хотноо Дэлхийн цэргийнхний VII наадам үргэлжлэн явагдсаар байна.
Өчигдөр тус наадмын чөлөөт бөхийн тэмцээн эхэлж, ОХУ-ын бөхчүүд (Г.Рашидов, Х.Цаболов, А.Найфонов) гурван алтан медаль хүртлээ.
Манай бөхчүүдээс 65 кг-д ОУХМ Б.Батмагнай Румыний бөхөд 6:9 оноогоор ялагдсан бол 74 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран Сенегалын бөхийг ялж, БНСУ-ын бөхөд 2:2 буюу сүүлчийн оноогоор ялагдав.
Харин 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн медалийн төлөө шалгаран барилдав. Тэрбээр эхлээд Польш, Унгарын бөхчүүдийг ялаад хагас шигшээд Германы А.Дударовт 1:4 оноогоор ялагджээ. Ингээд хүрэл медалийн төлөө барилдаад Армений бөхөд 10:10 буюу бүхэл оноогоор ялагдсан юм.
Дэлхийн цэргийнхний наадмын эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр эхэлнэ.


















