О.Ууганбаатар алтан медаль хүртлээ
Чансаа өндөр Токиогийн Их дуулга тэмцээнд түрүүлсэн Монголын хоёр дахь жүдоч болж байна.
Мэдээллийн алба

Жүдо бөхийн Токио “Их дуулга” тэмцээний эрэгтэйчүүдийн -81кг-д өрсөлдсөн О.Ууганбаатар алтан медаль хүртлээ.
Чансаа өндөр Токиогийн Их дуулга тэмцээнд түрүүлсэн Монголын хоёр дахь жүдоч болж байна.
Алтан медалийн төлөө БНСУ-ын жүдоч Ли Сүнхотой барилдаж цэвэр яллаа.
Токиогийн "Их дуулга"-д медаль хүртсэн жүдочийг сонирхуулбал:
1999 онд МУГТ Д. Баттулга мөнгөн медаль
1999 онд МУГТ.Х.Болдбаатар хүрэл медаль
2006, 2010,2011,2012 онд Х.Цагаанбаатар хүрэл медаль
2012 он ОУХМ.Б.Тэмүүлэн хүрэл медаль
2013 онд МУГТ.Н.Түвшинбаяр хүрэл медаль
МУГТ.М.Уранцэцэг 2013 онд мөнгө, 2016 онд алт
МУГТ.Д.Сумьяа 2015, 2016 онд хүрэл медаль
2015 онд ОУХМ.Д.Төмөрхүлэг хүрэл медаль
2016 онд ОУХМ.Д.Алтансүх хүрэл медаль
2017 онд МУГТ М.Уранцэцэг мөнгө медаль
2017 онд МУГТ Д.Амартүвшин мөнгө медаль
2017 онд О.Ууганбаатар алтан медаль
2017 онд Н.Дагвасүрэн хүрэл медаль


















