Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

О.Зулхүү хувийн амжилтаа шинэчлэв

Хөнгөний атлетикийн төрөлд эрэгтэй, эмэгтэй 200 метрийн уралдаанд манай дөрвөн тамирчин хурд сорилоо. Эрэгтэйчүүдийн 200 метрийн зайд нийт 32 гүйгч замд гарсанаас О.Зулхүү 22.04 секундэд замаа

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
О.Зулхүү хувийн амжилтаа шинэчлэв
О.Зулхүү хувийн амжилтаа шинэчлэв. Зураг: МҮОНРТ

“Ханжоу 2022” Азийн наадам үргэлжилж байна. Хөнгөний атлетикийн төрөлд эрэгтэй, эмэгтэй 200 метрийн уралдаанд манай дөрвөн тамирчин хурд сорилоо. Эрэгтэйчүүдийн 200 метрийн зайд нийт 32 гүйгч замд гарсанаас О.Зулхүү 22.04 секундэд замаа дуусгаж, 22-т, Э.Төртогтох 23.21 секундэд барианд орсноор 30-д жагслаа.

Харин эмэгтэйчүүдийн 200 метрийн зайд Б.Солонго 26.01 секунд, О.Мөнхтүмэн 26.41 секундээр замаа дуусгав гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.

Хуваалцах