ОБЕГ-ын удирдлагуудад үүрэг чиглэл өглөө
Тиймээс хаврын хуурайшилттай үед Гамшгаас хамгаалах бэлэн байдлын хүрээнд ОБЕГ-ын удирдлагуудад дараах үүрэг чиглэлийг өглөө.
Мэдээллийн алба

Энэ өвөл цас багатай байгаа учраас хаврын цагт ихээхэн хуурайшилттай байх төлөвтэй байна.Тиймээс хаврын хуурайшилттай үед Гамшгаас хамгаалах бэлэн байдлын хүрээнд ОБЕГ-ын удирдлагуудад дараах үүрэг чиглэлийг өглөө.
Нэг. Ой, хээрийн болоод ахуйн гал түймэр дэгдэхээс урьдчилан сэргийлэх, үүнд чиглэсэн бэлэн байдлыг хангах ажлыг одооноос эрчимжүүлэх;• Онцгой байдлын алба хаагчдын хувцас, техник хэрэгслийг сайжруулах;• Эрсдэлтэй бүс нутгуудад өөрийн онцлогт нь тохирсон техник хэрэгсэл, хүн хүчийг бэлтгэх. Стратеги, тактикийг боловсруулах;• Ой, хээрийн гал түймрээс сэргийлэх хяналтын механизмыг сайжруулах;• Онцгой байдлын болон холбогдох байгууллагуудын уялдаа холбоог хангаж, сургалт дадлагыг олон улсын стандартад нийцүүлэн тогтмол хийх
Хоёр. Иргэд олон нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр тогтмол заавар, зөвлөгөө өгч ажиллах;
Гурав. Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх ажлын хяналт, зохицуулалтыг сайжруулах;
Дөрөв. Өмчлөл харгалзахгүй аж ахуйн нэгж байгууллагууд сар бүрийн сүүлийн долоо хоногт гамшигт эрсдэлээс урьдчилан сэргийлэх сургалт, сургуулилтыг хийж хэвших, Сургалт, сургуулилт хийж байгаа эсэхийг хянах менанизмыг сайжруулах;
Тав. Онцгой байдлын ерөнхий газрын мэдээллийн технологийн системийн шинэчлэлийг сайжруулах;
Зургаа. ЕБС-ийн сурагчдын хичээлийн хөтөлбөрт туссан "Аюулгүй амьдрах ухаан" хичээлийн агуулгад анхаарч, хүүхдүүдэд мэдлэг мэдээлэл өгөхөөс гадна, гамшиг ослын үед авран хамгаалах чадамж бий болгоход анхаарах.Эдгээр ажлын хэрэгжилтийг энэ сарын 20-ны дотор буцаан танилцуулахыг үүрэгдлээ гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.


















