"Од ба гэгээ" уран сайхны киноны нээлт Бусаны кино наадмын үеэр болно
Түүний найз, хамтрагч Айан Эллардайсын хамтран бүтээсэн тус кино Бусаны кино наадмын "A Window on Asian Cinema" хэсэгт шалгаран ийнхүү нээлтээ хийхээр болжээ.
Мэдээллийн алба

Найруулагч Х.Бат-Амгалан "They Sing Up on the Hill" буюу "Од ба гэгээ" бүрэн хэмжээний уран сайхны киноныхоо дэлхийн нээлтийг Бусаны олон улсын кино наадмаар хийхээр болсон байна.
Түүний найз, хамтрагч Айан Эллардайсын хамтран бүтээсэн тус кино Бусаны кино наадмын "A Window on Asian Cinema" хэсэгт шалгаран ийнхүү нээлтээ хийхээр болжээ.
Кино зохиолыг Х.Бат-Амгалан, Айан Эллардайс нар хамтран бичиж, найруулсан бөгөөд тус киноны гол дүрд Магнолиан, NMN нар, туслах дүрд У.Цогтбаяр, Б.Гарьд, Г.Хонгор, Ц.Мөнгөнтовч, Б.Энхсайхан, Жамух зэрэг уран бүтээлч тоглосон байна.


















