Одоогоор манай гурван тамирчин цагаан олимпод оролцох эрхтэй боллоо
Тэдний нэрсийг өнөөдөр албан ёсоор зарласан юм. Б.Ачбадрахын хувьд цанын “В” ангиллын ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байв.
Мэдээллийн алба

Олон улсын цанын холбооноос “Пёнчан-2018” өвлийн олимпод Б.Ачбадрах, ОУХМ Ч.Отгонцэцэг, Б.Ганболд нар оролцохоор болжээ.
Тэдний нэрсийг өнөөдөр албан ёсоор зарласан юм. Б.Ачбадрахын хувьд цанын “В” ангиллын ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байв.
Дээрх тамирчдаас гадна манайханд тамирчин нэмэгдэх боломж бий. Учир нь дасгалжуулагч Б.Энх-Амгалан, Ц.Мөнх-Эрдэнэ нарын удирдлагад манай биатлоны шигшээ багийнхан Европын цуврал тэмцээнүүдэд оролцож байна.
Тэд олимпын эрхийн оноо олгох цуврал тэмцээн дуусахад чансаагаа эхний 30-д багтааж чадвал нэг тамирчин “Пёнчан-2018”-д оролцох боломж бүрдэнэ.


















