Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх дадлага сургууль зохион явууллаа

Хан-Уул дүүрэгт өчигдөр Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор Дархан цаазат Богдхан уулын Жаргалантын аманд байрлах ИНЕГ-ын харьяа сэргээн засал сувиллын цогцолборт сургалт, дадлагыг зохион явуулжээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх дадлага сургууль зохион явууллаа
Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх дадлага сургууль зохион явууллаа. Зураг: МҮОНРТ

Хан-Уул дүүрэгт өчигдөр Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор Дархан цаазат Богдхан уулын Жаргалантын аманд байрлах ИНЕГ-ын харьяа сэргээн засал сувиллын цогцолборт сургалт, дадлагыг зохион явуулжээ.

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сургалт, дадлагад дүүргийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа ИНЕГ-ын харьяа сэргээн засал сувиллын цогцолбор, Чингис Хааны хүрээ ХХК, Бат бэх ремикон ХХК, Прожти ХХК-иудын 56 ажилчин, ХАБЭА, Дархан цаазат Богдхан уулын хамгаалалтын захиргааны 11 байгаль хамгаалагч, дүүргийн Улаанзагалмайн хорооноос хоёр ажилтан, Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн есөн алба хаагч, Онцгой байдлын хэлтсийн 24 алба хаагч нийт 102 хүн оролцсон байна.

Энэхүү сургалтын гол зорилго нь нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг аялал жуулчлал амралтын газруудыг хамруулж тэдэнд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах амрагчдад хяналт тавих, ой хээрийн болон обьектийн түймрийг унтраах аргачлал мэргэжлийн байгууллагуудын харилцан ажиллагааг онолын болон дадлагаар тайлбарлан ойлгуулахад оршжээ.

Хуваалцах