Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа

Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2017 оны төлөвлөгөөний дагуу дүүргийн Онцгой комисс, Онцгой байдлын хэлтэс, түүний дэргэдэх бие бүрэлдэхүүн “Ногоон бүсэд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах сургалт, дадлага”-ыг өчигдөр хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа
Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа. Зураг: МҮОНРТ

Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2017 оны төлөвлөгөөний дагуу дүүргийн Онцгой комисс, Онцгой байдлын хэлтэс, түүний дэргэдэх бие бүрэлдэхүүн “Ногоон бүсэд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах сургалт, дадлага”-ыг өчигдөр хийлээ.

Хаврын хуурайшилтын үе буюу тав, зургаадугаар сард иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс болж ой хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байдаг. Иймд ногоон бүсэд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлын чанар үр нөлөөг дээшлүүлэх, холбогдох мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор тус сургалт, дадлагыг зохион байгууллаа гэж Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Хуваалцах