Ой тогтоолтын ДАШТ-ээс найман тамирчин оролцов
Тодруулбал, Г.Наранцацрал, Н.Нандин-Учрал, З.Намуун, Ц.Оюун-Эрдэнэ, Б.Дөлбаяр, Э.Үүрийнцолмон, Э.Хишиг-Эрдэнэ, Ц.Номин-Эрдэнэ нар ой тогтоолтын олон улсын мастер болсон байна.
Мэдээллийн алба

Дэлхийн ой тогтоолтын спортын холбоо ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах 31 дэх удаагийн тэмцээн боллоо.
Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Монголын оюун ухааны академийн 11-24 насны 30 тамирчин, багш дасгалжуулагч нарын хамт оролцов. Энэ удаагийн тэмцээнд 24 орны 500 гаруй шилдэг тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтын 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа.
Монгол Улсын найман тамирчин ой тогтоолтын олон улсын мастер цолны болзол хангав. Тэдний зургаа нь ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцжээ.
Тодруулбал, Г.Наранцацрал, Н.Нандин-Учрал, З.Намуун, Ц.Оюун-Эрдэнэ, Б.Дөлбаяр, Э.Үүрийнцолмон, Э.Хишиг-Эрдэнэ, Ц.Номин-Эрдэнэ нар ой тогтоолтын олон улсын мастер болсон байна.


















