Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ойн түймэртэй тэмцэх чадавхыг сайжруулахад НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллана

БНХАУ-ын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагын “Даян дэлхийн хөгжил, Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны сан”-гийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ойн түймэртэй тэмцэх чадавхыг сайжруулахад НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллана
Ойн түймэртэй тэмцэх чадавхыг сайжруулахад НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллана. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагын “Даян дэлхийн хөгжил, Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны сан”-гийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газартай хамтран “Монгол Улсын ногоон сэргэлтийн бодлогын хүрээнд ойн түймэртэй тэмцэх чадавхыг сайжруулах” төслийг хэрэгжүүлэх баримт бичигт гарын үсэг зурлаа.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн (UNDP) Монгол дахь суурин төлөөлөгч Матилда Димовска нар гарын үсэг зурсан байна.

Уг арга хэмжээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань, тус яамны Эдийн засаг, худалдаа хариуцсан зөвлөх Сун Сюежүн, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн (UNDP) Орлогч суурин төлөөлөгчийн орлогч Лин Цао, Ойн газрын дарга Б.Оюунсанаа болон албаны хүмүүс оролцлоо гэж БОАЖЯ-наас мэдээллээ.

Хуваалцах