МҮОНРТ
ШУУРХАЙЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан
1/4
Нийгэм, эдийн засаг

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Малчид, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ:Өнөөдөр Дорнодын зүүн сумдын нутгаар хур тунадас орж, салхитай сэрүүхэн байна.

2026 оны 09-р сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар багавтар үүлтэй. Дорнодын зүүн сумдын нутгаар 0.0-1.4 мм бага зэргийн бороо, Онон, Улз, Халх голын хөндийгөөр нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, говийн бүс нутгийн зүүн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгааар 15-20 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 27-32 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 16-18 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 16-18 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 15-17 хэм дулаан байна.

2026 оны 09-р сарын 14-нөөс 2026 оны 09-р сарын 18-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Есдүгээр сарын 15-ны өдөр Баян-Өлгийн зарим сумд, Увсын хойд сумдын нутгаар, 15-16-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Хөвсгөлийн зарим сумдаар, 16-ны өдөр Увс, Ховд, Завхан, Хөвсгөлийн зарим сумд, Говь-Алтай, Архангай, Булганы хойд сумдын нутгаар, 16-17-нд шилжих шөнө Увс, Завхан, Архангай, Булган, Сэлэнгийн зарим сумд, Төв аймгийн хойд сумдын нутгаар 0.0-2.0 мм бага зэргийн бороо, 17-ны өдөр Завхан, Хөвсгөл, Архангай, Булганы ихэнх сумд, Баян-Өлгий, Увс, Сэлэнгэ, Ховдын зарим сумд, Говь-Алтай, Өвөрхангай, Төв аймгийн хойд сумдын нутгаар 0.0-7.0 мм бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 15-нд Алтайн уулархаг нутгаар, 16-нд нутгийн зарим газраар, 17-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар өдөртөө дулаарч шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 0-5 хэм хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 0-5 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 17-22 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

Хуваалцах