Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЗасгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
1/3
Улс төр

Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын хүрээнд 78 объектыг шалгажээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын хүрээнд 78 объектыг шалгажээ
Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын хүрээнд 78 объектыг шалгажээ. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан “Бүх шатны боловсролын болон хүүхдийн эмнэлгийн барилга байгууламжид хяналт шалгалт зохион байгуулах удирдамж”-ийн дагуу нийслэлийн хэмжээнд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгууллаа.

Хяналт шалгалтын хүрээнд бүх шатны боловсролын байгууллага, хүүхдийн эмнэлгийн барилга байгууламжын 78 объект хамрагдсанаас гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд хуулийн этгээдийн үүргийн хэрэгжилтийн зөрчил 210 илрүүлэн, газар дээр нь 24 зөрчлийг арилгуулж, улсын хяналтын байцаагчийн албан шаардлага 15-г хүргүүлсэн.

Илэрсэн зөрчлийг арилгуулах талаар заавар, зөвлөмжийг хүргэж ажилласан байна.

Хуваалцах