“Хангарди-2026” спортын наадам боулингийн тэмцээнээр эхэллээ
Мэдээллийн алба

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ойн хүрээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон нийслэлийн есөн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, Ажлын албаны албан хаагчдын дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Хангарди-2026” спортын наадам эхэллээ.

Наадмын эхний тэмцээн боулингийн төрлөөр болж, есөн дүүргийн Хурлын төлөөлөгчид, ажлын албаны албан хаагчид ур чадвар, оноч мэргэнээ сорьж байна.

Энэ жилийн наадамд баг, тамирчид боулинг, сагсан бөмбөг, гар бөмбөг, шагайн харваа, дартс болон хөгжөөн дэмжигчдийн багийн төрлөөр өрсөлдөж, спортын нөхөрлөл, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх юм.


















