Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 80 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
МҮ
МҮОНРТ
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Цагдаагийн байгууллагад 2026 оны аравдугаар сарын 27-ны өдөр нийт 2208 гомдол, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс 791 зөрчил, гэмт хэргийн шинжтэй 100 тохиолдол бүртгэгдсэн байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 100 тохиолдлын хүрээнд шуурхай илрүүлсэн нэг, нөхөн илрүүлсэн 134 хэрэг бүртгэгдсэн талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Түүнчлэн тухайн өдөр 22 залилан, 12 хулгайлах гэмт хэрэг бүртгэгдсэн бол хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 80 дуудлага, мэдээлэл иржээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 тохиолдол бүртгэгдэж, эрүүлжүүлэх байранд 127 хүнийг хүргэсэн байна.
Хуваалцах


















