Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Охин минь...

Ааш сэргэлэн охин үр минь Ариун хайрын охь шим минь Ааль ялдам үжинхэн минь Амины бяцхан бүжинхэн минь

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Охин минь...
Охин минь.... Зураг: МҮОНРТ

Ааш сэргэлэн охин үр минь
Ариун хайрын охь шим минь
Ааль ялдам үжинхэн минь
Амины бяцхан бүжинхэн минь
Ээжийнхээ яг судалбар дүр минь
Аавынхаа бас хувилбар төрх минь
Дурлал хайрын ариун гэрч минь
Дулаан илч хайрлагч нар минь
Жаахан шаавай охин үр минь
Жавхаа бүрэн гүнжхэн минь
Алхаа төгс үлэмжхэн минь
Амьдралын бүтэн утга учир минь
Ээжийнхээ яг судалбар дүр минь
Аавынхаа бас хувилбар төрх минь
Ургаж байгаа гоо цэцэг минь
Өдлөж байгаа даль жигүүр минь
Чихнээ шулганагч бор шувуу минь
Нүднээ харагдагч багын явуу минь
Инээд цалгиасан ялдам зууч минь
Итгэл тээсэн яруу дууч минь
Ээжийнхээ яг судалбар дүр минь
Аавынхаа бас хувилбар төрх минь
Голт зүрхний мөнхийн уяа минь
Балт хайрын мөнгөн туяа минь ...

Ж.Эрдэнэцогт. MNB

Хуваалцах