Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

ОХУ-аас нэг сая тонн шатахуун импортлоно

Манай улс энэ онд ОХУ-аас нэг сая орчим тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлохоор төлөвлөжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ-аас нэг сая тонн шатахуун импортлоно
ОХУ-аас нэг сая тонн шатахуун импортлоно. Зураг: МҮОНРТ

Манай улс энэ онд ОХУ-аас нэг сая орчим тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлохоор төлөвлөжээ.

Энэ сарын байдлаар ОХУ-ын “Роснефть” компани манай улсад нэг тонн дизель түлшийг 953 ам.доллараар, А-80 шатахууныг 1003 ам.доллараар, А-92 шатахууныг 1080 ам.доллараар нийлүүлж байна.

Тус компани “Сод Монгол” групптэй хамтран Монголын нисэх онгоцны шатахууны хэрэглээний 80 хувийг дангаараа бүрдүүлдэг бөгөөд манай улс “Роснефть”-ээс гадна ОХУ-ын “ТНК-БП”, “Газпром”, “Гунвор” зэрэг зургаан компаниас шатахуунаа импортлодог аж.

Хуваалцах