ОХУ, АНУ-ын тагнуулын төв газрын дүгнэлтийг няцаасан байна
ОХУ АНУ-ын тагнуулын төв байгууллагын дүгнэлтийг ор үндэслэлгүй хэмээн няцаасан байна.
Мэдээллийн алба

ОХУ АНУ-ын тагнуулын төв байгууллагын дүгнэлтийг ор үндэслэлгүй хэмээн няцаасан байна. АНУ-ын тагнуулын байгууллага ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг Дональд Трампыг Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахад нь туслах зорилгоор цахим халдлагыг удирдан явуулсан гэсэн дүгнэлт гаргасан нь баримт нотолгоогүй, ор үндэслэлгүй зүйл гэж Кремль мэдэгдсэн байна.
Өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт АНУ-ын Үндэсний тагнуулын байгууллагын захирагчийн ажлын албанаас ОХУ-ын ерөнхийлөгч Путиныг АНУ-ын ардчилсан намаас ерөнхийлөгчид нэр дэвшсэн Хиллари Клинтоны багийнханы хэрэглэж байсан компютерын мэдээллийг хакердаж авах ажлыг удирдсан гэсэн дүгнэлт гаргасан юм. Гэвч ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков: АНУ-ын энэ дүгнэлтийг ор үндэсгүй зүйл хэмээн няцааж, иймэрхүү дүгнэлтийг улсын аюулгүй байдлын төв байгууллагын ажил гэж үзэхэд бэрх юм гэж мэдэгджээ. Мөн Песков АНУ удахгүй шинэ засаг захиргаатай болно. Энэ засаг захиргаа яриа хэлэлцээ явуулахад маш ухаалаг алхамууд хийх болов уу гэж таамаглаж байгаагаа мэдэгдэлдээ онцолсон байна.


















