Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

ОХУ-д амьдардаг бүх ястны үлгэрээр хүүхэлдэйн кино бүтээнэ

Хойд хөршийн "Пилот" анимейшн студи 2004 оноос хойш "Гора Самоцветов" хэмээх нэгэн гайхалтай төслийг хэрэгжүүлж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ-д амьдардаг бүх ястны үлгэрээр хүүхэлдэйн кино бүтээнэ
ОХУ-д амьдардаг бүх ястны үлгэрээр хүүхэлдэйн кино бүтээнэ. Зураг: МҮОНРТ

Хойд хөршийн "Пилот" анимейшн студи 2004 оноос хойш "Гора Самоцветов" хэмээх нэгэн гайхалтай төслийг хэрэгжүүлж байна.

Тус студийн уран бүтээлчид эл төслөөрөө ОХУ-ын нутаг дэвсгэрт амьдарч, оршин суудаг бүх үндэстэн ястны үлгэрээр богино хэмжээний хүүхэлдэйн кино бүтээж байгаа юм. Үүнд, Татар, Башкир, Гүрж бүр Солонгос ардын үлгэрүүд ч бий аж.

"Пилот" студи нийт 71 үлгэрийг хүүхэлдэйн кинонд “хөрвүүлсэн” бөгөөд зурмал, баримал, стоп кадр, 3D гэхчлэн хүүхэлдэйн киноны бүх л төрөл жанр, арга барилаар дэлгэцийн бүтээл хийж байгаа нь онцлог аж.

Хуваалцах