Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

ОХУ, Грекийн багууд өнөөдөр тоглоно

Өнөөдөр шөнө ЕАШТ-ий шөвгийн 8-н шатны үлдсэн 2 тоглолт болно.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ, Грекийн багууд өнөөдөр тоглоно
ОХУ, Грекийн багууд өнөөдөр тоглоно. Зураг: МҮОНРТ

2017 оны буюу 40 дэх удаагийн сагсан бөмбөгийн ЕАШТ өнөөдөр 15 дахь өдрөө үргэлжлэн явагдана. Өнөөдөр шөнө шөвгийн 8-н шатны үлдсэн 2 тоглолт болно. Энэ удаад Грек болон ОХУ-ын шигшээ багууд учраа тааран тоглох бол Итали, Сербийн багууд шөвгийн 4-т өрсөлдөх эрхийн төлөө тоглох юм. Ингэснээр Европын аваргын тэмцээний хагас шигшээд өрсөлдөх шилдэг 4 баг бүрэн тодорно.

Алексей Швед тэргүүтэй ОХУ-ын шигшээ баг тэмцээний "D" хэсэгт багтан өрсөлдөж, 4 хожсон амжилтаар хэсгийнхээ 3-р байраар гарч, улмаар шөвгийн 16-н шатанд Хорватын багийг буулган аваад байгаа юм. Харин Грекчүүд хэсэгтээ 2 хожиж, "А" хэсгийн 4-р байраар хасагдах шалгарч, шөвгийн 16-д "В" хэсгийн аварга, хүчирхэг Литвийн багийг энэ тэмцээнээс хассан юм.

Өнгөрсөн 8-р сарын 31-ний өдөр эхэлсэн 2017 оны ЕАШТ-ий аварга баг энэ сарын 17-ны өдөр тодрох юм.

Хуваалцах