Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ОХУ, Их Британийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт үр дүнд хүрсэнгүй

Украины асуудлаарх хурцадмал байдлыг намжаах дипломат хүчин чармайлтын хүрээнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Их Британийн Гадаад хэргийн сайд Лиз Трасс нар Москвад хэлэлцээ хийлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ, Их Британийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт үр дүнд хүрсэнгүй
ОХУ, Их Британийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт үр дүнд хүрсэнгүй. Зураг: МҮОНРТ

Украины асуудлаарх хурцадмал байдлыг намжаах дипломат хүчин чармайлтын хүрээнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Их Британийн Гадаад хэргийн сайд Лиз Трасс нар Москвад хэлэлцээ хийлээ.

Пүрэв гарагт болсон тэдний уулзалт Украины эргэн тойронд байдал хурцдаж, ОХУ хөрштэйгээ хиллэдэг хилийн дагуу цэргээ төвлөрүүлж байгаа энэ үед боллоо. “ОХУ хэнийг ч заналхийлдэггүй. Барууны орнууд Украины Ерөнхийлөгчийг ашиглан эрх мэдлийн тэнцвэрийг өөрсдөдөө ашигтайгаар эргүүлж байна” гэж тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров уулзалтын дараа сэтгүүлчдэд хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.

Уулзалтаар Умард Атлантын Гэрээний байгууллагыг өргөжүүлэхээ зогсоохыг шаардсан ОХУ болон бусад талын санал зөрөлдөөн уулзалтаар хэлэлцэгдэж чадалгүй хэвээр үлдлээ гэж тэрбээр онцолсон байна.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Их Британийн Гадаад хэргийн сайдтай хийсэн яриа хэлэлцээнд сэтгэл дундуур үлдсэнээ илэрхийлж “Үнэндээ тэд сонсож байгаа мэт харагдавч бидний дэвшүүлсэн ямар ч саналыг хүлээж авахгүй байна” гэж мэдэгджээ.

ОХУ Украины эсрэг түрэмгий алхам хийсэн нь тус улсын нэр хүнд олон улсад унасан гэж Их Британийн Гадаад хэргийн сайд Лиз Трасс мэдэгдэлдээ онцолсон байна. Тэрбээр ОХУ-ыг Украинтай залгаа хил дээр байршуулсан цэргийн хүчээ эргүүлэн татахыг уриалж, үүнээс үүдэн Украины ард түмэн ОХУ-аас холдож байна гэж мэдэгдэлдээ дурджээ.

Харин түүний энэ мэдэгдэлд ОХУ-ын Гадаад хэргийн сайд харамсаж байгаагаа илэрхийлсэн байна.

Их Британи, Герман улс зүүн Европ руу цэргээ илгээхээр бэлдэж байгаа энэ үед Украинтай залгаа хилийн дагуу ОХУ цэргийн хүчээ нэмэгдүүлж байгаатай холбоотой хурцадмал байдал хэвээр байна. Үүний зэрэгцээ хямралыг намжаах дипломат хүчин чармайлт үргэлжилсээр байгаа энэ үед Их Британийн Батлан хамгаалахын сайд Бен Уоллес орон нутгийн цагаар өнөөдөр ОХУ-д айлчлахаар төлөвлөж байна.

Хуваалцах