Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

ОХУ мэргэжлийн бөхийн лиг байгуулжээ

Мэргэжлийн лиг эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөх, сонгомол барилдаан гэсэн олимпын 3 төрөл, грэпплинг, панкратионы тэмцээн зохион байгуулна. Шагналын санг зарлаагүй ч түүхэнд байгаагүй өндөр шагналтай тул дэлхийн бөхийн бүх одод цугларна гэж зохион байгуулагчид итгэж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ мэргэжлийн бөхийн лиг байгуулжээ
ОХУ мэргэжлийн бөхийн лиг байгуулжээ. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Спорт бөхийн холбооноос мэргэжлийн бөхийн лиг байгуулснаа албан ёсоор зарлалаа. “Poddubny Wrestling League” нэртэй тус лигийн анхны тэмцээн ирэх тавдугаар сарын 19-20-нд Москвад явагдах аж. Тэмцээнд Орос, Беларусын шилдэг бөх оролцохоос гадна гадаадын тамирчдад ч нээлттэй гэнэ.

Холбооны тэргүүн Михаил Мамиашвили “Мэргэжлийн бөхийн лиг байгуулах төсөл маш эртнээс яригдаж байсан. Бөх бол спорт сонирхогчдын сонирхлыг татдаг төрөл. Манай улсын эсрэг авч байгаа хориг арга хэмжээний үед бид лигээ байгууллаа. Хоригт орсон манай бөхчүүдэд тэмцээн, уралдаан хэрэгтэй байна. Poddubny Wrestling League лигийн анхны тэмцээн Орос төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт анхаарал татна гэдэгт итгэлтэй байна” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Хуваалцах