Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ОХУ сөргөлдөгч талуудыг хэлэлцээр хийлгүүлнэ

Сирийн Засгийн газар болон сөрөг хүчнийг Москвад хэлэлцээ хийлгэхээр ажиллаж байна гэж ОХУ мэдэгдлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ сөргөлдөгч талуудыг хэлэлцээр хийлгүүлнэ
ОХУ сөргөлдөгч талуудыг хэлэлцээр хийлгүүлнэ. Зураг: МҮОНРТ

Сирийн Засгийн газар болон сөрөг хүчнийг Москвад хэлэлцээ хийлгэхээр ажиллаж байна гэж ОХУ мэдэгдлээ.

Оросын Гадаад харилцааны орлогч сайд Михаил Богдановтой Женев хотноо уулзсан Сирийн сөрөг хүчний төлөөлөгчид “Сирийн нийгэм, улс төрийн хүчний бүрэн бүтэн дүр зургийг гаргах албан ёсны бус уулзалтыг Москвад зохион байгуулах” тухай Оросын саналд “нааштай хариу өгсөн” гэж Оросын ГХЯ мэдэгдсэн юм. Хэлэлцээ хэзээ болохыг тэрбээр дурдсангүй.
Москвагийн хэлэлцээгээр хүмүүнлэгийн асуудалд анхаарлаа хандуулах төдийгүй улс төрийн зарим асуудлыг хөндөнө гэж Богданов мэдэгдсэн байна.
Сирийн сөрөг хүчний Үндэсний зөвлөл хүмүүнлэгийн асуудлыг хэлэлцэх мэргэжилтнүүдээ Засгийн газартаа илгээж байсан гэж нэрээ нууцлахыг хүссэн сөрөг хүчний албан ёсны төлөөлөгч мэдэгджээ.

Түлхүүр үг:орос
Хуваалцах